Монгол түмний түүхэн хувь заяаг шийдсэн газар бол
Заг, Байдрагийн “Хүрэн бэлчир”
“...Тэндээс Чингис хаан Ван хан хоёрыг буцаж явахад Найманы Хөгсэү Сабраг баатар Байдраг голын бэлчирт цэрэг засаж тулалдахаар зэхэж байсан ажгуу. Чингис хаан, Ван хан хоёр хатгалдъя хэмээн цэрэг засаж хүрч ирээд орой боллоо маргааш хатгалдъя хэмээн зэрэгцэн хонов. Тэгээд Ван хан буурин дээрээ гал түлж орхиод шөнө Хар сүүл (голын нэр) өөд хөтлөн явжээ” гэж Монголын Нууц Товчоонд өгүүлдэг түүхэн газар бол өдгөөгийн Заг-Байдрагийн Хүрэн бэлчир билээ.
Хүрэн бэлчир нь Баянхонгор аймгийн төвөөс 170 км, Заг сумын төвөөс 15 км зайд оршдог бөгөөд Чингис хаан “Их Монгол улс”-ыг байгуулахын өмнө Найман улстай дайтаж явахдаа буудалласан Төрийн их хар сүлдний шүншигт газар юм.
Хожим 1686 онд Халх, Ойрадын Дөчин дөрвөний ноёдын хоёрдугаар их чуулган мөн Хүрэн бэлчирт болж цаг үеийн олон чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Түүний нэг нь харьд алдсан Байгал нуур, Шишгэдийн голын сав газраа цэргийн хүчээр буцаан авчээ.
“ЗАГ-БАЙДРАГИЙН ХҮРЭН БЭЛЧИР-2023” МОНГОЛ ТУУРГАТНЫ
ХАРВУУЛ ИХ НААДМЫН ХӨТӨЛБӨР
2023 оны 07-р сарын 17-ны өдөр.
• 08.00-22.00 Зочид төлөөлөгчид, харваачдыг хүлээн авч байрлуулах.
Зочид төлөөлөгчид, харваачдад зориулсан хотхонд
• 08.00-22.00. Нүүдлийн музейн үйлчилгээ, “Баянхонгорт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, Монголын уламжлалт хоолны үйлчилгээ
2023 оны 07-р сарын 18-ны өдөр.
• 10.00-13.00. Харваачид тэмцээний талбартай танилцаж бэлтгэл хийх
• 13.00-14.00. Үдийн завсарлага
• 14.00-15.00. Чингис хааны дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа
• 15.00-18.00. “Их хааны хуралдай” эрдэм шинжилгээний бага хурал
Тусгайлан зассан талбайд
• 20.00-21.30. Галын наадам
Чингис хааны их цэрэг болон Ван хааны цэргүүд хоноглож байсан газарт
• 21.30-22.00. Бамбарт жагсаал.
Галын наадамд оролцогсод тус тус байршлаас бамбарт жагсаал хийж
“Харвуул их наадмын нээлт” болох талбайд 2 талаас нь очих
• 22.20-24.30. “Заг-Байдрагийн Хүрэн бэлчир-2023” монгол туургатны Харвуул их наадмын нээлт (тусгай хөтөлбөрөөр)
Тусгайлан зассан талбайд
• 08.00-22.00. Нүүдлийн музейн үйлчилгээ, “Баянхонгорт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, Монголын уламжлалт хоолны үйлчилгээ
Тусгайлан зассан талбайд
2023 оны 07-р сарын 19-ны өдөр.
• 09.00-11.00. Дээлтэй монгол наадам болон хангай, тал хээр, говь нутгийн нүүдэлч малчдын ахуй амьдралыг харуулсан тэмээ, үхэр, морь ачсан нүүдэлчдийн жагсаал
• 11.00-13.00. Холч харвааны тэмцээн
• 13.00-14.00. Үдийн завсарлага
• 14.00-19.00. Бөмбөг намнах харваа
• 18.00-19.00. Уламжлалт /зэвт/ харваа
• 11.00-17.00. Өсвөр насны үндэсний сурын харваа
• 20.00-22.00. Хүрэн бэлчирийн дуулал Тэмүжин дуурь
• 08.00-22.00. Нүүдлийн музейн үйлчилгээ, “Баянхонгорт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, Монголын уламжлалт хоолны үйлчилгээ
Тусгайлан зассан талбайд
• 11.00-13.00. Соёлын биет бус өв “Дуутай хуруу”-ны тэмцээн
• 14.00-18.00. “Адуучин тэмцээн”, “Жороо морины уралдаан”
• 11.00-20.00. Аялагч жуулчдад морь, тэмээ, сарлагийн богино зайн аялал, зураг авахуулах үйлчилгээ үзүүлэх
2023 оны 07-р сарын 20-ны өдөр.
• 08.00-13.00. Уламжлалт /зэвт/ харваа
• 13.00-14.00. Үдийн завсарлага
• 14.00-19.00. Үндэсний их сурын цуваа харваа
• 14.00-19.00. Саранпай харваа
• 14.00-19.00. Өсвөр насны үндэсний сурын харваа
• 10.00-19.00. Нумт харваа
• 12.00-17.00. Үзэгч сонирхогчдын дунд бооцоот харвааны тэмцээн зохион байгуулах
• 20.00-22.00. Монгол туургатны урлагийн тоглолт
• 08.00-22.00. Нүүдлийн музейн үйлчилгээ, “Баянхонгорт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, Монголын уламжлалт хоолны үйлчилгээ
Тусгайлан зассан талбайд
• 11.00-20.00. Аялагч жуулчдад морь, тэмээ, сарлагийн богино зайн аялал, зураг авахуулах үйлчилгээ үзүүлэх
2023 оны 07-р сарын 21-ны өдөр.
• 08.00-14.00. Үндэсний их сурын цуваа харваа тэмцээний үргэлжлэл
• 08.00-14.00. Саранпай харваа
• 10.00-19.00. Нумт харваа
• 15.00-17.00. “Заг-Байдрагийн Хүрэн бэлчир-2023” монгол туургатны Харвуул их наадмын шагнал гардуулах үйл ажиллагаа (тусгай хөтөлбөрөөр)
• 18.00-22.00. Харваач, зочид төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэх үдшийн цэнгүүн, хаалтын ажиллагаа (тусгай хөтөлбөрөөр)