Мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үеийн 2022 оны Монгол улсын аварга шалгаруулах барилдаан

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Монгол улсын арслан П.Аюушийн нэрэмжит Биеийн тамир спортын газар, Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран Үндэсний бөхийн өсвөр үеийн 2022 оны Монгол улсын аварга шалгаруулах барилдааныг 2022 оны 10 дугаар сарын 21-23-ний өдрүүдэд Баянхонгор хотноо амжилттай зохион байгууллаа. Тус барилдааныг 16 нас, 17 нас, 18 нас гэсэн 3 насны ангиллаар 21 аймаг 9 дүүргийн 90 бөх тойргоор барилдаж дүнгээ гаргав.

Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХурлын дарга Э.Энхбат Баянхонгор сумын засаг дарга Г.Энхбаяр БТСГазрын дарга Б.Оюунбаатар МҮБХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл нар оролцлоо.

16 Насанд

Тэргүүн байр Д.Нарантулга \Завхан аймаг\

Дэд байр Б.Батжаргал \Төв аймаг \

Гутгаар байр Б.Данзанрагчаа \Увс аймаг\

4-р байр А.Дэмүүл \Дорнод аймаг\

5-р байр А.Мөнхсүлд \ Хөвсгөл аймаг\

6-р байр Г.Лхагвадорж \ Хан-уул дүүрэг\

7-р байр С.Баярбаатар \ Өмнөговь аймаг\

    8-р байр Ц.Цогт-эрдэнэ \Орхон аймаг

17 Насанд

Тэргүүн байр О.Учралбаяр \ Өмнөговь аймаг\

Дэд байр Т.Мөнгөн-эрдэнэ\ Сонгино хайрхан дүүрэг\

Гутгаар байр С.Бат-эрдэнэ \ Хан-уул дүүрэг \

4-р байр С.Нуртилек \ Баян-өлгийн аймаг\

5-р байр Л.Агваансамдан \ Баянзүрх дүүрэг\

6-р байр Э.Гантулга \ Сүхбаатар аймаг\

7-р байр Г.Цэрэнтогтох \ Увс аймаг\

8-р байр Г.Магсар \ Сэлэнгэ аймаг

18 Насанд

Тэргүүн байр Г.Төгсжаргал \ Сэлэнгэ аймаг \

Дэд байр Б.Сундуйжав \Завхан аймаг\

Гутгаар байр С.Жавхлан \Булган аймаг\

4-р байр Н.Батбилгүүн \Төв аймаг\

5-р байр М.Өсөх-ирээдүй \ Говь-алтай аймаг\

6-р байр Ц.Бямбацогт \ Увс аймаг\

7-р байр А.Машбат \ Дархан-уул аймаг\

8-р байр М.Баяржавхлан \ Архангай аймаг\  

Багийн нийлбэр дүнгээр Тэргүүн байранд Ш.Бат-очир дасгалжуулагчтай Увс аймгийн баг Дэд байранд М.Батбаяр дасгалжуулагчтай Завхан аймгийн баг, Гутгаар байранд Ч.Нямдорж дасгалжуулагчтай Хан-уул дүүргийн багууд тэргүүллээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл