Биеийн тамир, спортын газар, Монголын Өдөн-бөмбөгийн холбоо хамтран "ӨДӨН-БӨМБӨГИЙН" сургалтыг 2022 оны 01 дүгээр сарын 07 өдөр Биеийн тамир, спортын газрын зааланд зохион байгуулагдаж сургалтанд биеийн тамирын багш, сумдын спорт хариуцсан арга зүйч нар хамрагдаж гэрчилгээгээ гардаж авлаа.
Сургалтыг МОНГОЛЫН “ӨДӨН-БӨМБӨГИЙН” холбооны гүйцэтгэх захирал Л.Энхболд, МОНГОЛЫН “ӨДӨН-БӨМБӨГИЙН” шигшээ багийн дасгалжуулагч Б.Батэрдэнэ нар удирдан зохион байгуулж явууллаа.