Мэдээ

ТӨРӨӨС БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

Засгийн газрын 2019 оны 153 дугаар
   тогтоолын хавсралт

 

ТӨРӨӨС БИЕИЙН ТАМИР, СПОРТЫНТАЛААР
БАРИМТЛАХ БОДЛОГО


Нэг. Нийтлэг үндэслэл

Дэлхий нийтэд хотжилт, техник, технологийн хөгжил хурдацтай явагдаж, сууриниргэншил давамгайлан, хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой улсорнууд биеийн тамир, спортыг дэмжих замаар хүний дундаж наслалтыг уртасгах,хүнээ хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна.

Монгол Улсын хүн амын 67 хувь нь хот, суурин газарт амьдарч, 35 хүртэлхнасны хүүхэд, залуучууд 64 хувийг эзэлж байна. Улсын хөгжлийг даган хүн амынамьдралын хэв маяг болон хөдөлмөр эрхлэлт, соёл иргэншилд гарч байгаа өөрчлөлтнь хүний идэвхтэй хөдөлгөөнийг хязгаарлах, хөдөлгөөний хомсдолтой холбоотойөвчлөл, эндэгдэл нэмэгдэхэд хүргэж байна.

Бие бялдрын сорилын 2017 оны судалгаагаар өсвөр үеийнхний 80.2 хувь ньтухайн насныхаа бие бялдрын хөгжлийн түвшингээс доогуур, илүүдэл жин, таргалалтынтүвшингээр Ази тивдээ хамгийн өндөр, нийт хүн амын 55 хувь нь илүүдэл жин,таргалалттай  гэсэн дүгнэлт гарсан байна.

Энэ бүхнийг харгалзан биеийн тамир, спортыг олон хувилбартай, сонголт хийхболомжоор ханган хөгжүүлж, хувь хүн, хамт олон, байгууллагын түвшинд хэвшүүлэхшаардлагатай байна.

Монгол Улсын Их Хурлаас 2009 онд Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаартөрөөс баримтлах бодлогыг баталсан боловч хууль, эрх зүйн зохицуулалттодорхойгүй байснаас хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байсан.

Монгол Улсын Их Хурлаас 2017 онд баталсан Биеийн тамир, спортын тухай хуулиар төрийн зарим чиг үүргийг спортын мэргэжлийн холбоод, клубээр гэрээгээргүйцэтгүүлэх эрх зүйн зохицуулалт тодорхой болж, цаашид бие даасан байдлыг ньдэмжих, спорт дахь допингийн эсрэг хяналтын үйл ажиллагааг олон улсын жишигтнийцүүлэх, дотоодын хяналтын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх боломжтой болсонбайна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварынтухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиар иргэд магадланитгэмжлэгдсэн спортын клубт хичээллэхэд эрүүл мэндийн даатгалаа ашиглах, биеийнтамирыг хөгжүүлэх үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог хангаж, хөрөнгөоруулалт оруулахад төрөөс татварын зохих хөнгөлөлт үзүүлж дэмжихээр зохицуулсанбайна.

Иймд Биеийн тамир, спортын тухай хуульд заасныг үндэслэн “Төрөөс биеийнтамир, спортын талаар баримтлах бодлого”-ыг боловсруулав.

Бодлого хэрэгжсэнээр биеийн тамир, спортын салбарт төр болон төрийн бусбайгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа сайжирч, иргэд биеийн тамир,спортын арга хэмжээнд хамрагдах хүрээ нэмэгдэж, идэвхтэй хөдөлгөөн, спортоорхичээллэх орчин нөхцөл сайжирч, үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлсургуулилтыг шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний үндэслэлтэй хийснээр олимп,дэлхийн түвшинд үзүүлэх амжилт нэмэгдэнэ.

Хоёр. Бодлогын зорилго,зорилт, хэрэгжүүлэхэд
    баримтлах зарчим

2.1. “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ын зорилго ньбиеийн тамир, спортыг хүн амын амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны салшгүйхэсэг, амьдралын чанарыг дээшлүүлэх хэрэглүүр болгох, тамирчдын амжилтыг тив,дэлхий, олимпийн түвшинд хүргэхэд оршино.

2.2. Бодлогыг дараахь зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:

       2.2.1. биеийн тамир, спортыг хүн амынзөв амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны хэрэглээ, ажиллах чадварыгдээшлүүлэх хэрэглүүр болгох;

       2.2.2. үндэсний шигшээ багийн бүхтүвшинд тамирчдын ур чадварыг ахиулах, тив, дэлхий, олимпод өрсөлдөхүйцчадварыг бий болгох спортын сургалт-дасгалжуулалт, тэмцээн, наадмын шаталсантогтолцоог боловсронгуй болгох; 

       2.2.3. спортын шинжлэх ухаан болонанагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилтад суурилсан биеийн тамир, спортынүйл ажиллагааг хөгжүүлэх;

       2.2.4. биеийн тамир, спортын салбартзохистой түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурласан удирдлагыноновчтой тогтолцоог сайжруулах, санхүүжилтийн бодлогыг боловсронгуй болгох.

2.3. Төрөөс биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

       2.3.1. төрөөс биеийн тамир, спортынталаар баримтлах бодлогын үндсэн чиглэл нь хүн амыг идэвхтэй хөдөлгөөнөөрхичээллэн, эрүүл мэндээ дэмжихэд чиглэсэн, оюун ухааны болон бие бялдрынхөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа байх;

       2.3.2. биеийн тамир, спортын бодлого,арга хэмжээ нь бүх шатны биеийн тамир, спортын байгууллага болон төр, хуулийнэтгээд, иргэний нэгдмэл үйл ажиллагаа, өмчийн олон хэлбэрт тулгуурласанбайдлаар хэрэгжих;

       2.3.3. иргэдэд бие бялдрын боловсрололгох үйл явц шинжлэх ухааны үндэслэлтэй, тасралтгүй, хүртээмжтэй, залгамжшинжтэй байх;

      2.3.4. биеийн тамир, спортын үйл ажиллагааны санхүүжилтийг хүн амын тоо, нутагдэвсгэрийн байршил, иргэдийн бие бялдрын хөгжлийн үзүүлэлт, спортын амжилттайуялдуулан төлөвлөх.

Гурав. Бодлогыг хэрэгжүүлэх үе шат

3.1. Бодлогыг 2019-2027 онд дараахь үе шаттай хэрэгжүүлнэ:

I үе шат: 2019-2022 онд спортын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ,туршилтад суурилсан ажил үйлчилгээг хөгжүүлж, магадлан итгэмжлэгдсэн спортынклубээр дамжуулан төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд биеийнтамир, спортын арга хэмжээнд хамрагдах хүрээ нэмэгдэж, идэвхтэй хөдөлгөөн,спортоор хичээллэх орчин нөхцөл сайжирна.

II үе шат: 2023-2027 онд үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлсургуулилтыг шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний үндэслэлтэй хийснээр тив,дэлхий, олимпийн түвшинд үзүүлэх амжилт нэмэгдэж, төрийн болон төрийн бусбайгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа өргөжин, хүн амынтоо, байршилтай уялдуулан санхжүүлтийн эх үүсвэрийг төлөвлөн хэрэгжүүлнэ.

Дөрөв. Бодлогын зорилтыгхэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1. Биеийн тамир, спортыг хүн амын зөв амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсныхэрэглээ, ажиллах чадварыг дээшлүүлэх хэрэглүүр болгох зорилтын хүрээнд:

       4.1.1. биеийн тамирын хичээлийнхөтөлбөр, агуулгыг хүүхэд, залуучуудын бие бялдрын хөгжил, боловсролыгдээшлүүлэхэд чиглүүлэх, биеийн тамирын секц, дугуйланд тогтмол, тасралтгүйхамрагдан хичээллэх орчин, нөхцөлөөр хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх,сургуулиудыг спортын заал, талбай, хэрэглэлээр хангах, холбогдох стандартыгтогтоож хэрэгжүүлэх;

       4.1.2. биеийн тамирыг бүх нийтийнхөдөлгөөн болгох, хүн амын бүлэг, нас, ажил, амьдралын онцлогт нийцсэн идэвхтэйхөдөлгөөн, спортоор хичээллэх хөтөлбөр хэрэгжүүлэх, орчин бүрдүүлэх;

       4.1.3. стандартад нийцсэн заал, талбай,дэд бүтцийг аймаг, нийслэл, бүсийн хэмжээнд төрөлжүүлэн барьж байгуулах, энэчиглэлээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс гаргасан санал, санаачилгыгдэмжих;

       4.1.4. ахмад настны дунд биеийнтамираар хичээллэх арга хэмжээг тогтмолжуулах, спортын хэрэглэлийн хүртээмжийгнэмэгдүүлэх;

       4.1.5. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийгбиеийн тамир, спортоор хичээллэх үйл ажиллагааг бодлогоор дэмжих;

       4.1.6. биеийн тамир, спортын чиглэлдтөрийн зарим чиг үүргийг гэрээний дагуу төрийн бус байгууллагад шилжүүлэн ажлынбайр бий болгох, бүртгэл, мэдээллийг сайжруулах.

4.2. Үндэсний шигшээ багийн бүх түвшинд тамирчдын ур чадварыг ахиулах, тив,дэлхий, олимпод өрсөлдөхүйц чадварыг бий болгохспортын                 сургалт-дасгалжуулалт, тэмцээн, наадмын шаталсан тогтолцоог боловсронгуй болгохзорилтын хүрээнд:

       4.2.1. хүүхэд, залуучуудын спортынавьяасыг илрүүлж, шилдэг тамирчдын залгамж халаа бэлтгэх шаталсан тогтолцоогболовсронгуй болгох, сургалт-дасгалжуулалтад дэмжлэг үзүүлэх;

       4.2.2. төрийн бус байгууллага, аж ахуйннэгжийг дэмжиж, төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх, спортын клуб, холбоодыгчадавхжуулах;
       4.2.3. спортын цол, зэрэг, урамшуулалолголтыг хариуцлага, ёс зүйтэй уялдуулах талаар холбогдох эрх зүйн орчныгболовсронгуй болгох;

       4.2.4. олимп, тивийн наадам, дэлхийнаварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон медаль хүртсэн тамирчин,дасгалжуулагчдад олгох урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх;

       4.2.5. биеийн тамир, спортын чиглэлээражиллаж байгаа ажилтан, арга зүйч, багш, дасгалжуулагчдыг гадаад, дотоододбэлтгэх, мэргэшүүлэх сургалтын тогтолцоог бүрдүүлэх.

4.3. Спортын шинжлэх ухаан болон анагаах ухааны судалгаа, шинжилгээ,туршилтад суурилсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэх зорилтынхүрээнд:

       4.3.1. биеийн тамир, спортын чиглэлээрмэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг олон улсынтүвшинд хүргэж, төгсөгчдийн чанарыг дээшлүүлэх;

       4.3.2. биеийн тамир, спортынмэргэжилтний төгсөлтийн дараахь сургалт, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бийболгох;

       4.3.3. төрийн захиалгаар гүйцэтгүүлэхспортын судалгаа, шинжилгээ, туршилтын ажлын чиглэлийг тодорхойлох, эрдэмтэнсудлаач, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын оролцоог хангах;

       4.3.4. биеийн тамирын арга зүйч,дасгалжуулагчдын мөрдөх стандарт, жишиг хөтөлбөр боловсруулах ажлыгүргэлжлүүлж, хяналтын дэд тогтолцоог бүрдүүлэх;

       4.3.5. спортын шинжлэх ухаан, эрдэмшинжилгээний төв байгуулах;

       4.3.6. аймаг, нийслэлд төрөлжсөнсургалттай спортын дунд сургууль байгуулахыг дэмжих;

       4.3.7. допингийн эсрэг үндэсний дүрмийгбаталж, хэрэгжүүлэх.

4.4. Биеийн тамир, спортын салбарт зохистой түншлэл, салбар хоорондын хамтынажиллагаанд тулгуурласан удирдлагын оновчтой тогтолцоог сайжруулах,санхүүжилтийн бодлогыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд:

       4.4.1. гадаад, дотоодын болон олонулсын байгууллагын тусламж, дэмжлэг, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг биеийнтамир, спортын орчин нөхцөл, тоног төхөөрөмжийг сайжруулахад чиглүүлж, төсвийнбус санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх;

       4.4.2. биеийн тамир, спортодтулгуурласан түншлэлийг өргөжүүлэх, дэмжигч аж ахуйн нэгж, байгууллагадтатварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх замаар биеийн тамир, спортыг хөгжүүлэхэдоруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх;

       4.4.3. биеийн тамир, спортын салбарынүйл ажиллагаанд хийх      хяналт-шинжилгээ, үнэлгээгболовсронгуй болгох, мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлэн, удирдлагынтогтолцоог сайжруулах;

       4.4.4. Спортыг дэмжих сангийн хөрөнгийгтөрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдийг дэмжихэдтүлхүү зарцуулах;

       4.4.5. спортын клуб, аж ахуйн нэгж,байгууллагыг магадлан итгэмжлэлд хамруулан эрх олгож, эрүүл мэндийн даатгалааридэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ авах иргэдийн тоогнэмэгдүүлэх.

Тав. Бодлогын үр нөлөө,түүнийг үнэлэх шалгуур үзүүлэлт

 

Бодлогын зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин 2019 он

Зорилтот түвшин

2023 он

2027 он

1.

Биеийн тамир, спортыг хүн амын зөв амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны хэрэглээ, ажиллах чадварыг дээшлүүлэх хэрэглүүр болгох

Нэг хүнд ногдох спортын заалны талбайн хэмжээ  

 м.кв

0.23

0.24

0.25

Нэг хүнд ногдох гадаа спортын талбайн хэмжээ

 м.кв

1.91

1.95

2

Биеийн тамир, спортын арга хэмжээнд хамрагдаж байгаа хүн амын (давхардсан) тоо

хувь

43

46

48

Бие бялдрын түвшин тогтоох сорилд хамрагдсан иргэдийн А, В үнэлгээтэй хүний тоо

хувь

4.8

5.8

7.0

2.

Үндэсний шигшээ багийн бүх түвшинд тамирчдын ур чадварыг ахиулах, олимп, тив, дэлхийд өрсөлдөхүйц чадварыг бий болгох спортын сургалт-дасгалжуулалт, тэмцээн, наадмын шаталсан тогтолцоог боловсронгуй болгох

Аймаг, дүүргийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын тоо

тоо

1786

2093

2400

Залуучуудын шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын тоо

тоо

182

227

273

Насанд хүрэгчдийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын тоо 

тоо

156

195

234

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан багийн спортын төрлийн тоо

тоо

1

2

4

Үндэсний шигшээ багийн тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан медалийн тоо

тоо

44

52

60

Үндэсний шигшээ багийн тамирчдын тивийн наадмаас авсан медалийн тоо

тоо

63

86

108

Үндэсний шигшээ багийн тамирчдын авсан олимпийн эрхийн тоо

тоо

94

113

133

Үндэсний шигшээ багийн тамирчдын олимпийн наадмаас авсан медалийн тоо

тоо

9

15

22

3.

Спортын шинжлэх ухаан болон анагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилтад суурилсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэх

Биеийн тамир, спортын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуульд нэвтрүүлсэн олон улсын сургалтын хөтөлбөрийн тоо

тоо

0

10

64

Төгсөлтийн дараахь сургалтад хамрагдаж,  мэргэжил дээшлүүлсэн (эрх авсан) ажилтны тоо

тоо

0

100

300

Төрийн захиалгаар эрдэм шинжилгээний байгууллагаас хэрэгжүүлсэн судалгааны  ажлын тоо

тоо

3

5

8

4.

Биеийн тамир, спортын салбарт зохистой түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурласан удирдлагын оновчтой тогтолцоог сайжруулах, санхүүжилтийн бодлогыг боловсронгуй болгох

Сумдын биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн орон тооны ажилтны тоо

тоо

0

330

330

Дүүргийн хороодод биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн орон тооны ажилтны тоо

тоо

0

0

147

Төрийн байгууллагын ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэсэн төрийн бус байгууллагын тоо

тоо

62

71

80

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн аж ахуйн нэгж, байгууллагын тоо

тоо

0

15

30

Улсын төсвийн санхүүжилтийг газар зүйн байршил, хүн амын тоотой уялдуулж төлөвлөх эрх зүйн орчинг бүрдүүлж, норм, аргачлалыг боловсруулан хэрэгжүүлсэн байдал

хувь

0

0

100

Зургаа. Бодлогын хэрэгжилтийнхяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Бодлогын хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ үнэлгээг биеийн тамир,спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хоёр жил тутамд,хөндлөнгийн үнэлгээг дөрвөн жил тутамд хийж дүнг Засгийн газарт танилцуулна.

6.2. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болонтөрийн захиргааны байгууллага нь бодлогын хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээхийлгэх ажлыг зохион байгуулж, шаардагдах зардлыг улсын болон орон нутгийнтөсөвт тусгана.

 


-----о0о-----
 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл