Засгийн газрын 2019 оны 335 дугаар
тогтоолын хавсралт
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГХӨГЖҮҮЛЭХ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Засгийн газраас 2011 онд “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогцхөтөлбөр”-ийг баталж хэрэгжүүлсний үр дүнд идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүмүүсийнүзүүлэлт 2009 онд 11.7 хувь байсан бол 2013 онд 23.1 хувьболж 12.8 пунктээр өсөж, Дэлхийн эрүүл мэндийнбайгууллагын зөвлөмжийн дагуу эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүнамын тоо 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна.
Цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд Монгол Улсын тамирчид олимпийн наадамболон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд спортын тодорхой төрлүүдээр амжилттайоролцон, авсан медалийн тоо нэмэгдсэн. Түүнчлэн 2017 оны байдлаар улсынхэмжээнд зохион байгуулагдсан биеийн тамир, спортын тэмцээн, уралдаанддавхардсан тоогоор нийт 1,118,400 хүн оролцсон нь 2011 оны (917,912)үзүүлэлтээс 17.9 хувиар өссөн байна.
Цаашид 2022 онд биеийн тамир, спортын үйл ажиллагаанд оролцох боломжтой 6-64насны иргэдийн тоо 2,757,396 (давхардсан тоогоор) болж өсөх төлөвтэй байгаа тулхүн амын биеийн тамир, спортоор хичээллэх эрэлт хэрэгцээг хангахад спортынсалбарын өнөөгийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүүжилт, заал, талбайнхүртээмжийг сайжруулах шаардлага үүсэж байна.
Улсын Их Хурлаар 2017 онд баталсан Биеийн тамир, спортын тухай хуулийншинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангаж Засгийн газрын 2019 оны 153 дугаартогтоолоор “Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого”-ыг баталсан.
Иймд биеийн тамир, спортын салбарт шинэчлэгдсэн хууль тогтоомж, “Монгол УлсынЗасгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т дэвшүүлсэн зорилтынхүрээнд “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлжтөрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээгээргүйцэтгүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх замаар төсвийн бус санхүүжилтийгнэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах, идэвхтэй хөдөлгөөн, спортыгшинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүх нийтийн хөдөлгөөн болгон хөгжүүлэх, салбарынхүний нөөцийг мэргэшүүлэх, хяналтын механизмыг оновчтой бүрдүүлэх, биеийнтамир, спортын заал, талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авахшаардлагатай байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт,хугацаа
2.1. Спортын шинжлэх ухаан, анагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилтадсуурилсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлж, магадлан итгэмжлэгдсэнспортын клубээр дамжуулан төрөөс иргэдэд чанартай үйлчилгээг үзүүлэн, иргэдбиеийн тамир, спортын арга хэмжээнд хамрагдах хүрээг нэмэгдүүлж, идэвхтэйхөдөлгөөн, спортоор хичээллэх орчин нөхцөлийг сайжруулахад хөтөлбөрийн зорилгооршино.
2.2. Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
2.2.1. хүн амын зорилтот бүлгүүдийн сонирхол,бодит хэрэгцээнд нийцсэн биеийн тамир, спортын үйл ажиллагаа, бие бялдрынболовсролын хүртээмжийг нэмэгдүүлэх;
2.2.2. спортын сургалт-дасгалжуулалт,тэмцээн, наадмын шаталсан тогтолцоог хөгжүүлж, төр, төрийн бус байгууллагынхамтын ажиллагааг сайжруулах, хүний нөөцийг мэргэшүүлэх, тамирчдыг олимп, тив,дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тамирчин, дасгалжуулагчдын ёсзүйн хариуцлагыг сайжруулах;
2.2.3. спортын шинжлэх ухаан, анагаахухааны судалгаа, шинжилгээ, туршилтад суурилсан биеийн тамир, спортын үйлажиллагааг хөгжүүлэх суурь тогтолцоог бүрдүүлэх;
2.2.4. биеийн тамир, спортын үйлчилгээүзүүлэх төрийн зарим чиг үүргийг олон улсын спортын холбоогоор хүлээнзөвшөөрөгдсөн спортын холбоо, түүний аймаг, нийслэл, дүүргийн салбар, магадланитгэмжлэгдсэн спортын клубээр гүйцэтгүүлэх;
2.2.5. биеийн тамир, спортын санхүүгийнменежментийг сайжруулах, татварын хөнгөлөлт үзүүлэх замаар төсвийн буссанхүүжилтийг нэмэгдүүлэх.
2.3. Хөтөлбөрийг 2020-2023 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Гурав. Хөтөлбөрийнхэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.1. Хүн амын зорилтот бүлгүүдийн сонирхол, бодит хэрэгцээнд нийцсэн биеийн тамир, спортын үйл ажиллагаа, бие бялдрын боловсролын хүртээмжийгнэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.1.1. хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэйиргэдэд өөрийн бие бялдрын хөгжлийг тодорхойлох арга зүйг биеийн тамирынхичээлээр олгодог болох;
3.1.2. ерөнхий боловсролын сургуулийн спортындугуйлан (секц)-гийн сургалт, түүнийг удирдах багш, дасгалжуулагчдад тавигдахшаардлагыг тогтоож, хөдөлмөрийн хөлсний жишгийг тодорхойлох;
3.1.3. биеийн тамир, эрүүл мэндийн арга зүйч,ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш болон эрүүл мэндийн төвийннийгмийн ажилтнаар дамжуулан хөдөлгөөний хомсдолтой, илүүдэл жинтэй иргэдэдхяналт тавих, биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөн хийх арга зүй, жишигхөтөлбөрийг боловсруулах, хүртээмжийг сайжруулах;
3.1.4. тусгай сургуулийн биеийн тамирынхичээлийн сургалтын хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлог, ажиллахчадварт тохирсон спортын төрлүүдийг тусгаж хэрэгжүүлэх, багш, дасгалжуулагчийгмэргэшүүлэх, давтан сургах;
3.1.5. магадлан итгэмжлэлд хамрагдах спортынклубын тоо болон эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг нэмэгдүүлэх;
3.1.6. ерөнхий боловсролын сургуулиудыгстандартын спортын заал, талбайтай болгох, спортын хэрэглэлийн хангамж,хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хэрэглэлээртоноглох, хяналт тавих;
3.1.7. хүн амын ажиллах, амьдрах орчинд тэднийонцлогт нийцсэн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчныг бий болгох,ерөнхий боловсролын сургуулиудын спортын заал, талбайг харьяа нутаг дэвсгэрийниргэдэд ашиглуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх санал санаачилгыг өрнүүлэх, дэмжих.
3.2. Спортын сургалт-дасгалжуулалт, тэмцээн, наадмын шаталсан тогтолцоогхөгжүүлж, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, хүнийнөөцийг мэргэшүүлэх, тамирчдыг олимп, тив, дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыгнэмэгдүүлэх, тамирчин, дасгалжуулагчдын ёс зүйн хариуцлагыг сайжруулах зорилтынхүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.2.1. спортын сургалт-дасгалжуулалтын(тамирчин бэлтгэх) тогтолцоог боловсронгуй болгож, сургалтын жишиг хөтөлбөр,дасгалжуулагчийн гарын авлага боловсруулж, мөрдүүлэх;
3.2.2. спортынсургалт-дасгалжуулалтыг спортын төрөл бүрээр төлөвлөх нэгдсэн загварыг баталж,мөрдүүлэх;
3.2.3. спортын холбоо, клубынбайгууллагын соёл, менежментийг сайжруулах зорилгоор тамирчин, дасгалжуулагч,ажилтны ёс зүйн дүрмийг спортын холбоодтой хамтран боловсруулж, хэрэгжүүлэх.
3.3. Спортын шинжлэх ухаан, анагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилтадсуурилсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэх суурь тогтолцоогбүрдүүлэх зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.3.1. биеийн тамир, спортын чиглэлийнмэргэжилтэн (бакалавр) бэлтгэж байгаа их, дээд сургуулийн сургалтад олон улсынсургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх ажлыг судалж, хэрэгжүүлэх;
3.3.2. төрийн захиалгааргүйцэтгүүлэх судалгаа, шинжилгээ, туршилтын ажлын тэргүүлэх чиглэлийгтодорхойлж, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох;
3.3.3. биеийн тамирын арга зүйч,дасгалжуулагчдын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, иргэдэд зориулсан спортынсургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
3.3.4. биеийн тамир, спортын ажил үйлчилгээндтавих хяналтыг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх тогтолцоогбүрдүүлэх;
3.3.5. спортын шинжлэх ухаанытөвийг байгуулж, спортын анагаах ухааны үйл ажиллагааны стандартыг батлуулах;
3.3.6. допингийн эсрэг үйлажиллагааны үндэсний чадавхыг сайжруулах, хор хөнөөлийн талаарх сурталчилгааг нэмэгдүүлэх.
3.4. Биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төрийн зарим чиг үүргийг олонулсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн спортын холбоо, түүний аймаг,нийслэл, дүүргийн салбар, магадлан итгэмжлэгдсэн спортын клубээр гүйцэтгүүлэхзорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.4.1. аймаг, нийслэл, дүүргийнхэмжээнд биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахадтөрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоогнэмэгдүүлэх;
3.4.2. биеийн тамир, спортын мэдээллийннэгдсэн цахим сан бүрдүүлэх;
3.4.3. “Спортыг дэмжих сан”-гийнхөрөнгийг энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилтэд зарцуулахмеханизмыг бүрдүүлэх.
3.5. Биеийн тамир, спортын санхүүгийн менежментийг сайжруулах, татварынхөнгөлөлт үзүүлэх замаар төсвийн бус санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнддараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
3.5.1. биеийн тамир, спортын арга зүйч,дасгалжуулагчдад мэргэшлийн зэрэг, ур чадварын нэмэгдэл хөлс олгодог болох;
3.5.2. салбарын хэмжээний улсынтөсвийн санхүүжилтийг газар зүйн байршил, хүн амын тоотой уялдуулж тооцох норм,аргачлалыг боловсруулж, хэрэгжүүлэх;
3.5.3. биеийн тамир, спортын орчныгсайжруулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлэхболомжийг судалж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах;
3.5.4. хүн амд үзүүлэх биеийн тамирын ажилүйлчилгээ, спортын амжилтын үр дүнд суурилан төрийн зарим чиг үүргийг төрийнбус байгууллагаар гүйцэтгүүлэх системийг бүрдүүлэх, хяналт тавих тогтолцоогсайжруулах.
Дөрөв. Хөтөлбөрийнхэрэгжилтийн шалгуур үзүүлэлт
4.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
№ | Зорилт | Шалгуур үзүүлэлт | Хэмжих нэгж | Суурь түвшин 2019 он | Зорилтот түвшин | |
2021 он | 2023 он | |||||
1. | Хүн амын зорилтот бүлгүүдийн сонирхол, бодит хэрэгцээнд нийцсэн биеийн тамир, спортын үйл ажиллагаа, бие бялдрын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх | Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн үр дүнг бие бялдрын хөгжлөөр дүгнэх | Хэрэг- жилтийн хувь | 0 | 50 | 100 |
Спортын дугуйлан (секц) | тоо | 1731 | 1850 | 2000 | ||
Бие бялдрын түвшин тогтоох сорилд хамрагдсан иргэдийн А, В үнэлгээтэй хүн амын тоо | хувь | 4.8 | 5.3 | 5.9 | ||
Биеийн тамир, спортын арга хэмжээнд хамрагдаж байгаа хүн амын тоо | хувь | 43 | 43.5 | 44 | ||
Магадлан итгэмжлэгдсэн спортын клуб | тоо | 0 | 15 | 30 | ||
Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авсан спортын клуб | тоо | 0 | 7 | 15 | ||
Нэг хүнд ногдох спортын заалны талбайн хэмжээ | м.кв | 0.23 | 0.24 | 0.24 | ||
Нэг хүнд ногдох гадаа спортын талбайн хэмжээ | м.кв | 1.91 | 1.93 | 1.95 | ||
2. | Спортын сургалт-дасгалжуулалт, тэмцээн, наадмын шаталсан тогтолцоог хөгжүүлж, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, хүний нөөцийг мэргэшүүлэх, тамирчдыг олимп, тив, дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тамирчин, дасгалжуулагчдын ёс зүйн хариуцлагыг сайжруулах | Аймаг, дүүргийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид | тоо | 1786 | 1939 | 2093 |
Залуучуудын шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид | тоо | 182 | 204 | 232 | ||
Насанд хүрэгчдийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид | тоо | 156 | 175 | 195 | ||
Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан багийн спортын төрөл | тоо | 1 | 2 | 3 | ||
Үндэсний шигшээ багийн тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан медаль | тоо | 44 | 47 | 50 | ||
Үндэсний шигшээ багийн тамирчдын тивийн наадмаас авсан медаль | тоо | 31 | 31 | 32 | ||
Үндэсний шигшээ багийн тамирчдын авсан олимпийн эрх | тоо | 54 | 60 | 63 | ||
Үндэсний шигшээ багийн тамирчдын олимпийн наадмаас авсан медаль | тоо | 4 | 7 | 9 | ||
3. | Спортын шинжлэх ухаан, анагаах ухааны судалгаа, шинжилгээ, туршилтад суурилсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хөгжүүлэх суурь тогтолцоог бүрдүүлэх | Биеийн тамир, спортын чиглэлээр мэргэжилтэн (бакалавр) бэлтгэж байгаа их, дээд сургуульд нэвтрүүлсэн олон улсын сургалтын хөтөлбөр | тоо | 0 | 5 | 10 |
Төгсөлтийн дараахь сургалтад хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн (эрх авсан) ажилтан | тоо | 0 | 100 | 200 | ||
Төрийн захиалгаар эрдэм шинжилгээний байгууллагаас хэрэгжүүлсэн судалгаа | тоо | 3 | 4 | 5 | ||
4. | Биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлэх төрийн зарим чиг үүргийг олон улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн спортын холбоо, түүний аймаг, нийслэл, дүүргийн салбар, магадлан итгэмжлэгдсэн спортын клубээр гүйцэтгүүлэх | Сумдын биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн орон тооны ажилтан | тоо | 10 | 21 | 299 |
Төрийн байгууллагын ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэсэн төрийн бус байгууллага | тоо | 62 | 66 | 71 | ||
5. | Биеийн тамир, спортын санхүүгийн менежментийг сайжруулах, татварын хөнгөлөлт үзүүлэх замаар төсвийн бус санхүүжилтийг нэмэгдүүлэх.
| Татварын хөнгөлөлт, эдэлсэн аж ахуйн нэгж, байгууллага | тоо | 0 | 20 | 30 |
Улсын төсвийн санхүүжилтийг газар зүйн байршил, хүн амын тоотой уялдуулж төлөвлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх | хэрэг-жилтийн хувь | 0 | 0 | 100 |
Тав. Хөтөлбөрийн санхүүжилт
5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараахь эх үүсвэрээсбүрдүүлнэ:
5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;
5.1.2. Засгийн газрын тусгай сангийн хөрөнгө;
5.1.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
5.1.4. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагынхандив;
5.1.5. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эхүүсвэр.
Зургаа. Хөтөлбөрийнхэрэгжилтийн
хяналт-шинжилгээ, үнэлгээ
6.1. Аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Биеийнтамир, спортын газар нь жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор тухайнжилд хийсэн ажлын тайлан, дүнг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааныбайгууллагад ирүүлнэ.
6.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийн жилийн нэгдсэн тайланг биеийн тамир, спортынасуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 11 дүгээрсарын 30-ны дотор биеийн тамир, спортын асуудал эрхэлсэнтөрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
6.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн жилийн нэгдсэн тайланг биеийн тамир, спортынасуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жилбүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
6.4. Хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээг 2021 онд хийнэ. Хөтөлбөрийн дундхугацааны үнэлгээг улсын түвшинд биеийн тамир спортын асуудал эрхэлсэн төрийнзахиргааны төв байгууллага, орон нутгийн түвшинд аймаг, нийслэлийн Засаг даргынТамгын газар хариуцан гүйцэтгэнэ.
6.5. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагахөтөлбөрийн хэрэгжилтэд жилд 2 удаа гүйцэтгэлийн хяналтыг хийнэ.
-----о0о-----