Мэдээ

“Алсын хараа-2050”

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 05 сарын 13 өдөр


Төрийн ордон,Улаанбаатар хот

 

Дугаар 52

 “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийнбодлого батлах тухай

МонголУлсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэнМонгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.““Алсынхараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ыг 1 дүгээрхавсралтаар, ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогынхүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-г 2 дугаар хавсралтаар,““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогынхяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин”-г 3 дугаархавсралтаар тус тус баталсугай.

    

2.“Алсынхараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийнхяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн дараагийн үе шатны хүрэх үр дүнтэйнийцүүлэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хяналт-шинжилгээ,үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаарбатлуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай.

3.Энэтогтоолыг баталсантай холбогдуулан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыгхэрэгжүүлэх зохион байгуулалтын дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг МонголУлсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай:

1/МонголУлсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үндэсний, салбарын, салбар хоорондынболон бүс нутаг, аймаг, нийслэлийн түвшний хөгжлийн бодлого, төлөвлөлтийнбаримт бичигт тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болонсанхүүжилтийн бусад эх үүсвэрээс төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэх;

2/МонголУлсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохионбайгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох;

3/МонголУлсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас баталсан дунд, богинохугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг “Алсын хараа-2050”Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэх арга хэмжээг авах;   

4/“Алсынхараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийн явцад 5жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Монгол Улсын Их Хуралд танилцуулах.     

4.Энэтогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтынбайнгын хороо /С.Бямбацогт/-нд даалгасугай.

5.“МонголУлсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын үр дүнг илэрхийлэхүзүүлэлтүүд, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд нь агуулгаараа ““Алсынхараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” МонголУлсын Их Хурлын тогтоолын хавсралтад тусгагдсан тул “Монгол Улсын тогтвортойхөгжлийн үзэл баримтлал-2030 батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэтогтоолыг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫНДАРГА                                                            Г.ЗАНДАНШАТАР

 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл