Баянхонгор нутгийнхаа нийт ард иргэд болон биеийн тамир, спортын салбарын үе үеийнахмадууд, спортын зүтгэлтнүүд, багш дасгалжуулагчид, тамирчид, спорт сонирхогчид, хөгжөөн дэмжигчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Биеийн тамир,спортын талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцлийг бүрдүүлэх, сайжруулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дасгал хөдөлгөөнөөр хичээллэхэд нь мэргэжил арга зүйгээр хангах,өсвөр үеийнхэнд бие бялдрын боловсрол, хүмүүжил олгох, сургалт дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, тамирчдын амжилтыг олон улсын түвшинд хүргэх, төрзасгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах нь бидний эрхэм зорилго юм.
Биеийн тамир,спортын салбарынхаа үе үеийн удирдлагууд болон нийт ажиллагсдынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бүхнийгхүндэтгэсэн:
МОНГОЛ УЛСЫН АРСЛАН П.АЮУШИЙН НЭРЭМЖИТБАЯНХОНГОР АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗРЫН ДАРГА Б.ОЮУНБААТАР