Төрийн захиргааны хэлтэс: Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, салбарын хүний нөөцийн үйл ажиллагааг зохицуулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах,чадавхыг дээшлүүлэх болон албан хаагчдын ажиллах,нөхцөл, нийгмийн баталгааг хангахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, салбарын хууль,эрх зүйн орчныг боловсронгуй болгоход мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр, гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулалтыг хууль тогтоомжид нийцүүлэх, хууль тогтоомжийн мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь төсвийн төвлөрүүлэн захирагчаас төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагчтай байгуулах гүйцэтгэлийн төлөвлөгөөг төлөвлөх, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, тогтоол шийдвэрийн биелэлт гаргах, байгууллагын албан хэргийг хөтлөх,байгууллагын үйл ажиллагаанд удирдлагын үр нөлөөтэй арга барил, соёлыг нэвтрүүлэх, ажиллагсдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажлыг тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох чадварлаг төрийн захиргааны мэргэшсэналбан хаагчдыг бүрдүүлэх, байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, удирдлагыг шуурхай мэдээллээр хангахуйц ажиллагааг хэрэгжүүлнэ. Биеийн тамирынхэлтэс: Биеийн тамирын бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, иргэдийн идэвхтэй аж төрөх орчинг бүрдүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах, иргэдийн бие бялдрын түвшин тогтоох сорилыг улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг мэргэжил,арга зүйн удирдлагаар хангах, спортын клубийн магадлан итгэмжлэлийг хэрэгжүүлэх, арга зүйн зөвлөмжөөр хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь идэвхтэй хөдөлгөөн, спортыг хүн амын эрүүл аж төрөх арга хэрэглүүр болгон хэвшүүлэх, биеийн тамирын ажил, үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, бие бялдрын түвшин тогтоох стандарт боловсруулах, спортын клубын магадлан итгэмжлэх, батламжлах, хяналт тавих, биеийн тамирын арга зүйчдийг мэргэшүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах ажлыгзохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Спортын хэлтэс: Салбарын хууль тогтоомж,бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, спортын тэмцээн, наадмын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ нэгжийн үйл ажиллагааны чиг үүрэг нь спортын сургалт дасгалжуулалтад шинжлэх ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, сургалт дасгалжуулалтын орчин, хэрэглэл материалын стандартыг боловсруулж батлуулах, мөрдүүлэх, дасгалжуулагч, тамирчны хөгжлийг дэмжих, тэмцээн наадмын тогтолцоог боловсронгуй болгох, спортын цол зэрэг олгох, хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үндэсний спортын өв соёл, хэв маягийг хадгалж хөгжүүлэх ажлыг зохион байгуулах, спортын төрийн бус байгууллагуудын чадавхыг сайжруулж, хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ |
МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ: ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ХЭЛТЭС
ХОЛБОО БАРИХ АЖИЛТАН: МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САН СТАТИСТИК ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Н.МӨНХСОЛОНГО 80162320
ШУУДАНГИЙН /ЦАХИМ/ХАЯГ: BAYANKHONGOR@SPORT.GOV.MN
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙХАЯГ: БАЯНХОНГОР БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.