ҮЙЛ АЖИЛЛАГААНЫСТРАТЕГИЙН ЗОРИЛГО
Байгууллагын үйлажиллагааны стратегийн зорилго нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,тэргүүлэх чиглэл, Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаарах биеийн тамир,спортын салбарын үндсэн зорилт, чиг үүрэг болох иргэд биеийн тамир, спортоорхичээллэх олон талт боломжийг бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмж, чанарыгдээшлүүлэх, спортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үндэсний спортын өв соёлыгхамгаалж өвлүүлэх, шинжлэх ухаан, технологийн үр нөлөөг нэмэгдүүлж, спортынололт амжилтыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүн амын амьдралын чанарыгсайжруулах зорилтуудыг хэрэгжүүлэхэд мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай бүхталын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫСТРАТЕГИЙН ЗОРИЛТ
Биеийн тамир,спортын салбарын хууль тогтоомжийн төсөл, хөгжлийн бодлого, төлөвлөлтийгболовсруулах, хэрэгжүүлэх, салбарын статистик мэдээллийг гаргах, дүн шинжилгээхийн нэгтгэх, нэгдсэн удирдлагаар хангах, эрх зүйн дэмжлэг үзүүлэх, спортынбайгууллагуудын зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох нөхцөлийгбүрдүүлэх;
Биеийн тамир,спортын салбарын удирдлагын манлайллыг хангах, төрийн захиргааны болон хүнийнөөцийн удирдлагын чадавхыг сайжруулах, байгууллагын соёл төлөвшүүлэх, сайнзасаглалыг бэхжүүлэх;
Спортын сургалт дасгалжуулалт,спортын анагаах ухааны үйл ажиллагаанд шинжлэх ухааны дэвшилтэт технологи,инновацыг нэвтрүүлэх, үндэсний спортын өв соёл, хэв маягийг хадгалж хөгжүүлэхажлыг зохион байгуулах, тамирчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөцийгсайжруулах, тэмцээн наадмын зохион байгуулалтыг төрийн бус байгууллага,мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх,мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;
Хүн амд эрүүл ажтөрөх зан үйлийг хэвшүүлэх, иргэдийн бие бялдрын түвшнийг сайжруулах, идэвхтэйхөдөлгөөн, спортоор хичээллүүлэх зорилгоор насан туршийн боловсрол болгонхөгжүүлэх, биеийн тамирын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
Биеийн тамир,спортын салбарын санхүү, эдийн засгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх,төсвийн төвлөрүүлэнзахирагчийн төсвийн багцыг төлөвлөх, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогыгтөлөвлөх, төсөв санхүүгийн гүйцэтгэлийг удирдах, зохицуулалтаар хангах,хэрэгжүүлэх;
Үндэсний шигшээбагийн үйл ажиллагааг спортын холбоодоор гүйцэтгүүлж, мэргэжлийн удирдлагаархангах, хяналт тавих, олон улсын туршлага, арга технологийг нэвтрүүлэх,тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөлийг бүрдүүлэх."
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.